Фенстер Монгол ХХК нь 2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын салбарт чанар, технологи, олон улсын стандартыг нутагшуулах зорилготой ажиллаж ирсэн. Бид Герман улсын Veka брэндийн өндөр чанарын хуванцар хүрээтэй цонх, хаалга, мөн Европын Alutech, Benkam брэндийн металл хүрээтэй цонх, хаалга, шилэн фасадын шийдлүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
Манай хамт олон захиалагчийн хүсэл, барилгын онцлог, орчин үеийн архитектурын шаардлагад нийцүүлэн өнгө дизайн, хийц, технологийн шийдлийг уялдуулж, мэргэжлийн түвшинд үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
Түүнчлэн бид барилгын дулаан тусгаарлалтын шийдэл болох Thermowool эрдэс чулуун хөвөн, дэлхийд тэргүүлэгч Германы GROHE брэндийн сангийн тоноглолыг албан ёсоор нийлүүлж, хэрэглэгчдэд найдвартай, урт хугацааны үнэ цэнийг бий болгохыг зорин ажиллаж байна.
Өнөөдөр Фенстер Монгол ХХК нь чанар, найдвартай байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэсэн бодлогынхоо үр дүнд олон зуун төслийг амжилттай хэрэгжүүлж, салбартаа итгэл даасан түнш болж чадсан билээ

Фенстер Монгол ХХК нь барилгын салбарын технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, инноваци ба чанарыг хэрэглэгч бүрийн өдөр тутмын стандарт болгох зорилготойгоор ирээдүйн хөгжлийн стратегиа тодорхойлон ажиллаж байна.
Ойрын жилүүдэд бид ухаалаг цонх, хаалганы шийдлүүдийг нэвтрүүлж, автоматжуулсан фасадын шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.
Манай компани мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхийг стратегийн чухал чиглэл гэж үздэг. Иймд инженер, угсралтын багуудын тогтмол сургалт, олон улсын туршлага судлах хөтөлбөр, түнш байгууллагуудтай хамтарсан сургалтын системийг үе шаттай хэрэгжүүлнэ.
Цаашид бид барилгын дулаан тусгаарлалт, фасадын интеграцчилсан технологийн чиглэлээр салбартаа жишиг тогтоосон компани болох зорилготой. Хэрэглэгчдэд урт хугацааны үнэ цэнэ, найдвартай үйлчилгээ, тогтвортой хөгжлийн шийдлийг хүргэх нь бидний үндсэн бодлого хэвээр байх болно.



